
Чех улсад ажиллаж амьдарч буй Монголчуудынхаа мэдлэгийн далайд нэмэрлэхээр номын Монгол номын сан ажиллаж эхэллээ. Уг номын сан нь Дэлхийн шилдэг сонгодог уран зохиолуудаас гадна Өөрийгөө хөгжүүлэх арга замуудыг заасан олон сайхан номуудаар баяжигдаад байна.
Хүн төрлөхтөний зохиосон агуа зүйлүүдийн нэг бол гарцаагүй ном билээ!
Та бүхний билгийн нүд хурц байг!
Мэдлэгийн далай оломгүй байг!
Монгол номын сан 2009 оны 8 дугаар сар 01 нд албан ёсоор ажиллаж эхэлнэ.
Манай номын сангийн дүрэм:
1. Номыг 7 хоног бүрийн баасан гаригын орой болон бямба гаригт 19.30-20.00 цагт улаан метроны шугамны Holesovice буудал дotoр олгоно.
2. Авах номоо нэрсийн жагсаалтаас сонгоод даваагаас баасан гариг хүртэл 720 400 946 утасанд SMS илгээн захиалга хийнэ. SMS бичихдээ номны нэр болон өөрийн нэрээ бүтэнээр бичнэ.
3. Ном авахдаа барьцаа мөнгө төлнө. Номын үнээс шалтгаалан 300-500 крон байна. Анхаар: номыг гэмтээсэн тохиолдолд барьцаа мөнгийг буцаан олгохгүй бөгөөд номыг худалдан авсанд тооцоно.
4. Үйлчилгээний хөлс 1 номыг эхний 14 хоног уншихад 30 крон хугацаа хэтэрсэн 7 хоног бүр 30 крон байна.
Жич: Номын сангын номын фондод байгаа номын жагсаалт, гарсан болон буцааж авах огноо тус бүрийг багтаасан хүснэгтийг ням гариг бүр интернэтэд www.mglcz.com http://nom-mglcz.blogspot.com д байрлуулна.
Номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: http://nom-mglcz.blogspot.com д хандаарай